Өнгөрсөн амралтын өдрүүдэд Covid-19 өвчин эрчимтэй тархаж, дэлхийн нийт 60 гаруй оронд бүртгэгдлээ.
БНСУ-ын хувьд ням гарагт /2020.03.01/-нд 586 тохиолдол шинээр илэрснээр нийт өвчтэй хүний тоо 3736 болжээ. Харин нас барсан хүний тоо 21 болсон байна. Шинэ халдвар тээгчдийн 469 нь Сөүлээс 300 км-ийн зайд орших Дэгү хотын оршин суугчид аж.
Европ тивийн тархалтын голомт болоод байгаа Италид сүүлийн 24 цагийн дотор халдвартай хүний тоо 50 хувиар нэмэгдэж, 1694 хүрсэн бол эндэгдлийн тоо 34 болсон байна. Одоогоор тус улсын 11 тосгоныг хөл хорионд оруулаад байгаа юм.
Харин Иранд халдварын тоо нэг өдөрт 385-аар нэмэгдэж, 982 хүрсэн бол нас барсан өвчтөний тоог 54 хүрсэн гэж мэдээлэв. Ираны Засгийн газар халдварын тархалтыг хязгаарлахын тулд баасан гарагт болох шашны цуглааныг цуцлахыг үүрэг болгожээ. Мөн эрүүл мэндийн сайд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг иргэддээ хандан уриалсан байна.