АНУ-н Мариландын Маригийн колллежид хэд, хэдэн баг, лаборатори цонхонд хэрэглэх фотоцахилгаан хавтан хийх талаар ажиллаж байгаа бөгөөд ийм хавтан нь юм харагдахаар тунгалаг, нарны гэрлийг саадгүй нэвтрүүлэх чадвартай байгаа ёстой юм. \”Нарны цонхны технологи” багийхан ихээхэн үр ашигтай ажиллах нарны цонхны тунгалаг хавтанг гаргаж аваад байна. Тэд органик фотоцахилгаан хавтанг тунгалаг технологитой болгон хөгжүүлж, үүнийгээ цонхны шилэнд хэрэглэн жирийн цонхыг цахилгаан гаргадаг цонх болгожээ. Энэ нарны цонх маш тунгалаг бөгөөд мөн сүүдэртэй болон янз бүрийн өнгө байж болдог юм байна. Ийм цонхыг 2017 оны сүүлчээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ. АНУ-д одоогоор 8 тэрбум квадрат метр цонх байгаа аж. Эдгээрийг нарны энергийг авахад ашиглахад хэрэглэх аваас багагүй түлш хэмнэх боломжтой юм.