Хүн бүр урт удаан амьдарч, үр хүүхдийнхээ дэргэд олон жилийг үдэхийг хүсдэг. Тэгвэл энэ дэлхийн хамгийн өндөр насласан хүмүүс өөрсдийн амьдралын нууцаа хуваалцжээ. Хамтдаа сонирхъё.
122 настай Jeanne Calment
Тэрээр 1875 онд мэндэлжээ. Энэ азтай хүн Винсент Ван Гогтой уулзаж явсан гээд бод доо. Түүний урт насласан нууц нь байнга оливийн тос хэрэглэдэг, бас үргэлж тайван амгалан занг эрхэмлэснийх гэнэ.
116 настай Jiroemon Kimura
1897 онд төрсөн энэ хүн манай дэлхийн хамгийн өндөр насласан хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байсан удаатай. Түүний урт насласан нууц гэвэл өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, бага багаар хооллон, бүхнийг эерэг өөдрөгөөр хардагтай холбоотой гэнэ.
119 настай Sara Knauus
1880 онд төрсөн Knauus 1999 оны 12 дугаар сарын 30-нд мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг 96 настай байхад охин нь урт насласан нууцаас нь асууж байжээ. Ээж нь маш тайван, юманд бараг санаа зовдоггүй нэгэн байсныг охин нь ярьж байна. Тийм болохоор л тэрээр ийм урт насласан байх.
116 настай Maria Esther de Capovilla
Чарли Чаплин, Адольф Гитлер нартай он жацуутан тэрээр 1889 онд мэндэлжээ. Тэр бага зэрэг дарс уух дуртай, бас маш бага багаар хооллодог байсны дээр хэзээ ч тамхи татдаггүй байжээ. Түүний охин Ирва \”Миний ээж маш тайван дөлгөөн хүн. Тэр юунд ч сэтгэлээр унадаггүй нэгэн байлаа. Ийм л байдлаар бүх амьдралаа туулсан даа” гэжээ.
116 настай Susannah Mushatt Jones
1899 онд төрсөн энэ хүн хоёр зуун солигдох мөчийг нүдээр үзсэн амьд гэрч. Тэр \”Би нүүрээ буддаггүй, тамхи татдаггүй, архи уудаггүй, шоудаж цэнгэдэггүй” байсан гэж ярьж байжээ. Нэмж хэлэхэд, тэр өдөрт доод тал нь 10 цаг унтаж, өдөржингөө зүүрмэглэчихдэг нэгэн байжээ. Түүний хамгийн дуртай хоол нь утсан гахайн мах бөгөөд өдөржин үүнийг идэхээс татгалздаггүй байжээ.
116 настай Emma Morano
Тэр ч бас 1899 онд мэндэлсэн. Тэр бас хамгийн хөгшин итали хүн. Тэр өөрийнхөө урт насласан түүхийг хоёр зүйлтэй холбоотой гэдэгт итгэдэг. Эхнийх нь өдөрт 2 ширхэг түүхий өндөг идэх, нөгөөх нь 1938 онд гэрлэлтээ салгаж ганцаараа амьдарсантай холбоотой гэнэ.
117 настай Misao Okawa
Okawa 1898 онд төрсөн бөгөөд бүх л амьдралаа Японд өнгөрөөжээ. Урт насласан шалтгаан нь сайн унтаж, амттай хоол иддэг байсантай холбоотой гэж тэр ярьж байна. Тэр рамен гоймон болоод сушинд үнэхээр дуртай.