Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих оюутны смарт картын захиалга өчигдөр дуусах ёстой байсан ч хоёр өдөр нэмж сунгалт хийхээр болжээ. Тодруулбал, энэ сарын 8 буюу маргааш өдрийг дуустал карт сунгалт хийх хугацааг сунгажээ.
Оюутнууд сургуулийнхаа оюутны холбоо, оюутны зөвлөлд хандаж цахим картаа захиалах бөгөөд шинэ оюутнууд болон шинээр карт захиалагчид 3600 төгрөгөөр картаа захиалах бол өнгөрсөн жил цахим карт авсан оюутнууд 1000 төгрөгөөр сунгалт хийлгэх юм.