Дорнод аймагт малын гоц халдварт боом өвчин гарчээ. Улмаар боомын голомт дээр холбогдох албанаас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, Хэрлэн сумын 2-р багийн малчин Э-ийн 27 толгой малыг устгалд оруулжээ. Голомтын орчим дахь халдваргүйжүүлэлт 41.9 хувьтай байгаа аж. Тодорхойгүй хугацаагаар Дорнод аймгийн төв рүү орж, гарах цэгүүд дээр хол хорио тогтоож, мал мах оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн орон нутагт малын халдварт цэцэг, шүлхий, боом өвчин гарч буйтай холбогдуулан энэ оныг дуустал Нийслэл хот руу амьд мал тээвэрлэхийг хориглосон байна.