Рио-2016 паралимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-д Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Макото Хиросег хожиж яваад цэвэр ялагдсан юм. Дагах барилдаанд БНСУ-ын бөх Минжае Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон билээ. Улмаар хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж дөрөвхөн секундэд цэвэр ялж, төрийнхөө алтан соёмбот далбааг Риогийн тэнгэрт мандууллаа.
Б.Ууганхүү нь В-3 буюу сул хараа гэсэн ангилалд барилддаг. 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, жиндээ чансаагаараа 11 дүгээр бичигдэж, олимпод оролцох эрхээ авчээ. Гаргасан амжилт гэвэл, \”Инчён 2014\” Азийн наадмын мөнгөн медаль, 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний V байрын шагналтай. Одоо Жцү-Жицүгийн \”Гаруда\” клубт харьяалагдаж, Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа нарын удирдлага дор жүдо бөхийн спортоор хичээллэж байгаа.
Үндэстэн агентлаг