Эрүүл мэндийн яамнаас хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Хачгаар дамжин халдварладаг олон улсын аравдугаар ангилалд 28 өвчин бичигдсэн байдгийг мэргэжилтэн хэллээ.
Монгол Улсад хачигт гурван төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдваруудыг албан ёсоор оношлон бүртгэж, эхэлжээ.
Хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг дамжуулагч хачиг нь мод ихтэй бүс нутагт тархдаг, харин риккетсиоз өвчнийг дамжуулагч хачиг ихэнх нутгуудаар тархаж бэлчээрийн хачгаар дамжин халдварладаг. Монгол орны 8 аймаг 17 сум хачигт энцефалитын байгалийн голомт тэмдэглэгдсэн байдаг. Хачигт халдварын идэвхжлийн үе нь 4-6 дугаар сар байдаг аж.
Хачигт риккетсиозын хувьд 21 аймгаар тархалттай. Бэлчээрийн малчдын сайн мэдэхээр малын бор хачгаар тархдаг. Үүгээр өвчилсөн хүмүүсийн дотор малчид болон, 0-9 настай хүүхдүүд болон эмэгтэйчүүд их байдаг байна. Хачгаас урьдчилан сэргийлэхийн тулд хачигт хазуулахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Илрэх шинж тэмдэг:
Хачгаар дамжин вирусийн халдвар авснаас хойш 7-14 хоногийн туршид ямар нэгэн шинж илрэхгүй. Харин сүүгээр дамжсан халдварын үед нууц үеийн хугацаа илүү богино байдгийг тэмдэглэсэн байдаг.
Халуурах
Толгой өвдөх
Тууралт гарах
Ядрах
Үе мөч булчин өвдөх
Ирвэгнэх, бадайрах мэдрэмж
Урьдчилан сэргийлэлт:
Тод өнгөтэй хувцас, гар хөлөө ил гаргахгүй байх, аль болох битүү хувцас, түрийтэй гутал өмсөх
Хачигтай бүсэд ажиллаж байгаа иргэд 2–3 цаг тутамд биеэ шалгаж байх
Хэрэв хачигт хазуулсан бол хачигны амыг /хошуу/ арьсанд үлдээхгүйгээр салгаж авах
Ойгоос ирээд гэртээ орохын өмнө биедээ үзлэг хийж наалдсан хачгийг авч устгах, хувцсаа тайлж сэгсрэх
Вакцинд хамрагдах