ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 209 орон коронавирусийн халдвар тархаж 67 мянга гаруй хүн нас барсан байна.
Манай улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь эдгэсэн, 12 иргэний эмчилгээ үргэлжилж байна. Ажиглалтад 2334 хүн байгаагийн дотор архаг хууч өвчтэй 33 иргэн байгаа.
Дэлхий дахинд бүртгэгдээд буй сая гаруй тохиолдлын 40 хувь нь хаанаас халдвар авсныг тогтоож чадаагүй байна. Тиймээс гарын ариун цэврийг үргэлжлүүлэн сахих хэрэгтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна” гэлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Испани улсад шинэ халдварын тоо 7200-р нэмэгдсэн байна. Дөрөвдүгээр сарын 11-нд дуусах ёстой байсан онц байдлыг үргэлжлүүлэн сунгах болсон. Халдварын тохиолдол буурахгүй байгаа Итали улсын Ламбарди мужид иргэд гэрээсээ гарахдаа заавал амны хаалт зүүх эсвэл ам, хамраа битүүлсэн ороолт алчуур зүүхийг үүрэгжүүлсэн байна.
Япон улсад шинээр 118 хүний халдвар бүртгэгдсэн бөгөөд иргэд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа нь санаа зовоож байгааг мэдээлсэн. БНХАУ-д шинж тэмдэгдэггүй нийт 1024 тохиолдлыг бүртгэсний 47 нь сүүлийн хугацаанд бүртгэж эмнэлгийн хяналтад авсан байна” хэмээв.