Цэвэрхэн, үзэсгэлэнтэй, сайхан арьстай байхын тулд их цаг хугацаа, ур чадвар, хичээл зүтгэлийг харамгүй гаргадаг байх хэрэгтэй. Арьсны асуудалтай хүмүүст aрьс судлаач эмч нар маш их бүтээгдэхүүн санал болгодог ч тэдний зарим нь хэт үнэтэйн дээр маш урт удаан хугацаанд хэрэглэх шаардлагатай болдог.
Харин та гэрийн нөхцөлд хар болон цагаан батгыг арилгах эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Энэ нь таны өдөр бүрийн гоо үзэсгэлэнд дээд зэргийн нөлөө үзүүлнэ. Энэхүү зөвлөгөөг дагасанаар цөөхөн долоо хоногт батганы асуудлыг шийдэх болно.
Шүдний оо – Шүдний оо нь хар болон цагаан батгыг арилгахад үр нөлөөтэй. Оог батгатай хэсгүүдээр нимгэн түрхэж 25 минут байлгана. Халуун оргиж байгаа мэт мэдрэмж төрөх ч энэ нь энгийн үзэгдэл юм. Шүдний оог хуулж авахад таны батганы толгой харагдахгүй болсон байна. Ингээд нүүрээ усаар угааж үлдсэн хэсгүүдийг арилгана. Энэхүү гэрийн нөхцөлд ашиглах зөвлөгөөг 2 долоо хоног түрхвэл үр нөлөөг мэдрэх болно.
Улаан лооль – Улаан лооль нь байгалиасаа халдвар, үржлийн эсрэг чанар агуулдаг учир хар болон цагаан батгыг хатаадаг. Жижиг улаан лоолийг арилгаж нухна. Нухашаа унтахын өмнө батгатай хэсгүүдээр түрхэнэ. Түрхсэн чигээрээ унтаж өглөө нь бүлээн усаар угаана.
Лемон – Эхлээд бүлээн усаар нүүрээ угаана. Дараа нь 1ш лемоныг шахаж шүүсийг нь аяганд хийнэ. Чимх давс нэмж хольж хутгана. Хольсон хольцоо хар болон цагаан батгатай хэсгүүдээр түрхэнэ. Үүнийг ойролцоогоор 20 минут байлгаад нүүрээ бүлээн усаар дахин угаана.
Эрдэнэ шишийн цардуул – Адил хэмжээний эрдэнэшишийн цардуул, цуу хоёрыг хольж хутгана. Үүнийг асуудалтай хэсгүүдээрээ түрхэж 15-30 минут байлгана. Түүний дараа бүлээн усаар угаах бөгөөд нүүр угаагч алчуур хэрэглэж болно.
Тараг – 3 хоолны халбага таргийг 2 хоолны халбага овъёосны гурилтай холино. Дээрээс нь 1 цайны халбага оливийн тос, 1 цайны халбага лемоны шүүс нэмж хутгана. Бэлтгэсэн зүйлээ нүүрний асуудалтай хэсгүүдээр түрхэнэ. Үүнийг 5-7 минут байлгаж хүйтэн усаар зайлж угаана.
Будаа – Будааг сүүнд хийж 5 цаг дэвтээнэ. Дараа нь нүдэж жижиглээд нүүрэндээ жигд түрхэнэ.
Төмс – Шинэхэн түүхий төмсийг хальсалж арилгана. Асуудалтай хэсгүүдийг төмсөөр үрж 15 минутын дараа угаана.
Хужир – Тэнцүү хэмжээний хужир, ус хоёрыг хольж нүүр болон биеийнхээ батгатай хэсгээр үрж түрхэнэ. 15 минут байлгаж бүлээн усаар угааж арилгана.
Зөгийн бал – Зөгийн бал нь хар батгыг үгүй хийхэд өндөр нөлөө үзүүлдэг. Зөгийн балыг батгатай хэсгээр түрхэж 15 минутын дараа угааж цэвэрлэнэ.