Есдүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт Бүгд найрамдах Чех улс болон Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн уулзалт болно. Тус уулзалт нь аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд үдээс өмнө 11:30 цагт эхэлж, үдээс хойш 13:50 цагт Гарден ресторанд үргэлжилэх юм.
Уулзалтад аймгийн удирдлагууд, Дархан-Уул аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, БНЧУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцох юм байна.
Бизнес эрхлэгчдийн уулзалтаар Бүгд найрамдах Чех улс, Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчид эдийн засгийн ямар чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцоно.
darkhan.gov.mn