Оросын Ерөнхийлөгч Владимир Путин парламентын хуралдаа суудаггүй, таслаад байдаг парламентын гишүүдийг (депутатууд) эргүүлэн татах тушаалд гарын үсэг зуржээ.
Одоо үүний дагуу оросууд хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулж байна. Өмнө нь энэ хуулийн төслийг Оросын парламентын Доод танхим болон Холбооны зөвлөл дэмжжээ. Оросын депутатууд ажлаа хийхгүй, хурлаа таслаад байвал тэдний бүрэн эрхийг хугацаанаас өмнө цуцлах юм байна.
Хэрэв депутатууд өөрсдийн сонгогчидтойгоо зүй бус харьцаж, дүрэм журмыг зөрчсөн бол мөн ажлаа өгөх аж. Төрийн Дум буюу парламентын чуулган, хуралд хуанлийн 30 өдөр оролцоогүй депутатууд ийнхүү ажилгүй болж, гудамжинд гаран лааз өшиглөнө гэсэн үг. Жирийн иргэд 2-3 өдөр шалтгаангүй ажил таслахад ажлаас халдаг бол депутатууд 30 өдөр ажилдаа ирэхгүй байхад л ажилгүйчүүдийн эгнээнд шилжих ажээ.