Ард иргэдийн санал бодлыг сонсож, хүлээн авч, шаардлагатай тохиолдолд санал гомдлынх нь дагуу ажилладаг \”11 11” төвийн үйл ажиллагааг зогсоож татан буулгахаар болжээ.
Тус төвийг 2012 онд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар нээсэн бөгөөд өнөөдрийг хүртэл иргэдийн 120 008 саналыг хүлээн авсан байна. Иргэд, олон нийт төрийн ойлгомжгүй үйлчилгээг тус төвөөс асууж лавлахаас гадна өдөр тутамдаа тохиолдсон санал, гомдлыг дамжуулдаг юм.