ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл цаг үеийн асуудлаар мэдээллийг өглөө.
COVID-19 дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 4,628,000 хүн өвчилж, 308 мянган хүн нас барсан байна. Мөн 1.7 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 2.5 сая хүн энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 108 мянган хүн шинээр өвчилж, 5,600 хүн нас барсан нь өмнөх өдрөөс өвчлөл 10 мянга, нас баралт 600-аар нэмэгдэж, халдвар эрчимтэй тархаж байна.
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор өвчлөл 10,598 тохиолдлоор нэмэгдсэн бол Буриадад 58, Эрхүүд 95, Тувад 26 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт Европ, Хойд Америкт 230 гаруй хүүхдэд олон эрхтний үрэвслийн цочмог хам шинж буюу кабасака өвчний шинжтэй төстэй өвчин илэрч, энэ нь COVID-19-тэй холбоотой байж магадгүй гэсэн дүгнэлтийг хүүхдийн эмч нар хийгээд байгааг ДЭМБ-аас өчигдрийн хэвлэлийн бага хурлаараа онцлон тэмдэглэсэн.
Иймээс дэлхийн бүх улс орнууд хүүхдэд ийм хам шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд илүү анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. Манай улсын хувьд ЗӨСҮТ-ийн баг, шуурхайг баг “Тоёоко Инн” зочид буудалд ариутгал халдваргүйтгэл хийжээ.
Мөн тэрбээр “119 шуухай дугаарт өнгөрсөн 24 цагт 219 дуудлага ирж, энэ өвчний урьдчилан сэргийлэлт, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн шуурхай буюу 119 аппдизэйшнд гадаад улсад амьдардаг долоон иргэн зөвлөгөө авсан. Энэ нь АНУ, Швед, БНСУ-аас зөвлөгөө авч, өвчний клиникийн, ялангуяа эмнэл зүй, эмчилгээний талаар зөвлөгөө авсан.
Швед улсад нэг гэр бүлийн хоёр хүн коронавирусийн халдвар авч, нэг хүн эмнэлэгт биеийн байдал маш хүнд, Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратанд байгаа харамсалтай мэдээлэл байна. ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нар ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгсөн” гэлээ.
Түүнээс гадна супермаркетын худалдагч нар маскгүй үйлчилж байна гэсэн мэдээлэл ирсэн тул энэ дагуу зөвлөмж гаргасан бөгөөд зөвлөмжийн дагуу анхаарч ажиллахыг санууллаа.