АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна. Тус намын удирдлагууд сүүлийн өдрүүдэд хөшигний өрд найрамдаж, хөөж явуулаад байсан лидерүүдтэйгээ гар барьж, нэгдээд байгаа юм.
Уг үйл явц дунд хоорондоо шүүхдэлцэж, нэгнийхээ дэвшсэн тойрогт очиж үзэлцэнэ гэгдэж байсан З.Энхболд, Э.Бат-Үүл нар ч гар барьсан байна. З.Энхболд Дарханд нэр дэвшихээр яригдаж байсан ч тойргоо сэлгэж, Э.Бат-Үүл мөн түүнээс өөр тойрогт өрсөлөхдөөр болсон гэх яриа байна.