УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ.
Тэгвэл нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой.
Өнөөдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо болон Бага хурал хуралдаж нэр дэвшигчдээ тодрууллаа. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн ээлжит сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болсон байна.