Галбирлаг сайхан биетэй байхын тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Тиймээс эдгээр галбиржуулах дасгалыг хийгээд үзээрэй.
Дасгал 1
1. Доош харан хэвтээд зурган үзүүлсэн шиг байрлал авна
2. Хэвлийн булчинд ачаалал ирнэ. Нуруу тэгш байхыг анхаарна уу. Мөн жигд амьсгалана
3. Энэ байрлалаа 1 минут барина
Дасгал 2
1. Дээш харан тэгш хэвтэнэ. Өлмийгөө жийгээд, толгой дээш тэгш байрлалтай байна.
2. Хөлөө 30 градусын өнцөг үүсгэн дээш өргөөд барина. 3 удаа гүнзгий амьсгаа авна
3. Одоо үргэлжлүүлэн 60 градусын өнцөг үүсгэн тэр байрлалдаа барина. 3 удаа гүнзгий амьсгаа авна
4. Үргэлжлүүлэн 90 градусын өнцөг үүсгэнэ. Зурган дээр үзүүлсэн шиг байрлалаа бариад 3 удаа гүнзгий амьсгаа аваад буцаад хөлөө буулгахдаа мөн 60, 30 градус үүсгэх маягаар урвуулан хийнэ.
Дасгал 3
1. Доош харан хэвтээд гараа тохойгоор нь нугалж, алгаа цээжний хажууд тавьсан байрлал авна
2. Та жигд амьсгалж аажуухан хойш гэдийнэ. Толгойгоо хойш налуулж өгнө. /зурган дээр үзүүлсэн байна/ Энэ байрлалаа 30 секунд барина
Дасгал 4
1. Доош харан хэьтээд биеийн дагуу гараа байрлуулна.
2. Хоёр гарын хуруунуудаа биеийнхээ доогуур нийлүүлэн биений ачааллаа өгөх бөгөөд хөлөө аль болох дээш өргөхийг хичээ. Амьсгалахад хэцүү байвал нэг хөлөө ээлжлэн өргөж болно.
Дасгал 5
1. Товчхон хэлвэл далан дээрээ тогтох. Дээш харан хэвтээд бүсэлхийгээ гараараа дэмнэн хөлөө дээш тэгш өргөж, далан дээр биеийн ачааллыг өгнө.
2. Энэ байрлалаа 30-60 секунд барина.
Г.Сувд
emegteichuud.mn