Хотын дарга С.Амарсайхан Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр “Энэ ажлыг 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө цэгцэлж дуусах ёстой, холбогдох байгууллагын дарга нар өөрсдөө гарч ажилла. Асуудалд хойрго хандаж, хэлтсийн дарга, мэргэжилтнээ явуулчихаад өөрсдөө хойшоо сууж байгаа албан байгууллагын дарга нартай хариуцлага ярина” гэж мэдэгдэв. Тун богино хугацаанд чухал даалгаврыг хариуцсан хүмүүст нь өглөө.