Энэхүү жор нь элэг болон нойр булчирхайг цэвэрлэхэд тустайгаас гадна цусан дахь холестрины түвшинг хэвийн хэмжээнд барьж, өтгөн хатахаас сэргийлдэг. Мөн зүрхний үйл ажиллагааг дэмжих болон мэдрэлийн системийг сайжруулдаг
Уг гайхалтай жорыг бэлтгэхэд танд ердөө л буцламгай халуун ус 350 мл, 1.5 амны халбага овъёос хэрэгтэй.
Овъёосоо сайтар угаагаад аяганд хийж дээрээс нь буцламгай халуун усаа нэмнэ. Ингээд 12 цагаас багагүй хугацаанд байлгаад усаа шүүж авна. Өглөө болон орой бүр юм идэх эсвэл уухынхаа өмнө 1 аягаар ууж хэрэглэнэ. Ундаагаа бүлээсгэж уухыг сануулъя. Үр дүнг нь сайн мэдрэхийн тулд энэхүү бэлдмэлээ дор хаяж жилийн хугацаанд хэрэглэх шаардлагатай.