Малын гоц халдварт өвчний тархалтын талаар ОБЕГ-ын мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч М.Мөнгөнбарьяагаас тодрууллаа.
– Аймгуудад шүлхий, боом, цэцэг
өвчний тархалт хэр байна вэ?
– Энэ оны байдлаар Сухбаатар аймгийн 11, Хэнтий аймгийн ес, Дорнод аймгийн долоо, Төв аймгийн 10, Дорноговь аймгийн найм, Дундговь аймгийн таван сум, нийслэлийн Баянзүрх дүүрэгтэй нийлээд долоон аймгийн 51 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин гарсан. Мөн Говьсүмбэр, Төв аймаг шүлхий өвчний тархалттай байна. Өвчний улмаас 5800 гаруй малыг устгасан. Одоогийн байдлаар Баруун-Урт, Төв аймгийн Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Сайнцагаан, Говь-Угтаал, Дорноговийн Сайншанд зэрэг дөрвөн аймгийн найман суманд хорио цээрийн дэглэм үйлчилж байна. Өвчний тархалт зогссон гэж ойлгож болно. Нийслэлийн мал эмнэлгийн газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ариутгах, халдваргүйжүүлэлтийн цэгийг 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо зэрэг бүх товчоодод хийж байгаа.
– Вакцин хийлгэсэн малын махыг ямар хугацааны дараа хүнсэнд
хэрэглэж болох вэ. Хэрэглэсэн тохиолдолд хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?
– Мал амьтны гоц халдварт шүлхий, цэцэг өвчний хувьд вакцин тарьснаас 14-21 хоногийн дотор малын биед бүрэн шимэгдэж дууссан гэж үздэг. Үүний дараа хүнсэнд Үүний дараа хүнсэнд хэрэглэж болно. Вакцин шимэгдэж дуусахаас нь өмнө махыг хүнсэнд хэрэглэснээрхүний биед илрэх ямар нэгэн шинж тэмдэг байхгүй. Тухайн вакцин малын биед бүрэн шимэгдэж дуусаагүй байгаа учир мэргэжлийн байгууллагын зүгээс хэрэглэх заалтанд хориотой байдаг.
-Вакцины хангамж, нөөц хэр байгаа вэ?
-Малын гоц халдварт цэцэг өвчний хувьд Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газар зургаан сая тонн вакцин үйлдвэрлэсэн. Таван аймгийн малыг вакцинд хамруулаад байна.
М.БААСАНДЭЛГЭР Эх
сурвалж: Зууны мэдээ