Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш Шинэ Зеланд улс анх удаа ганц ч Covid-19 өвчтөнгүй болсныг эрүүл мэндийн яам нь өнөөдөр зарлажээ.
Тус улсад эмчилгээ хийлгэж байсан сүүлчийн өвчтөн нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Өнөөдөр үдээс хойш Шинэ Зеланд улсын засгийн газар коронавирусийн цар тахалтай холбоотой тогтоосон хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцлах эсэх шийдвэрээ зарлахаар болжээ.
Тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 1,154 хүрснээс 22 нь нас барж, 1,132 нь бүрэн эдгэрсэн байна.
Эх сурвалж: Reuters