Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтуудыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагууд судалж байгаа тухай мэдээллийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд төрөөс шалгалт нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг УОК-ын дарга, Шадар сайд мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ.
Аж ахуйн нэгжүүдийн ажиллаж буй цагийн хуваарийг 22:00 цаг хүртэл ажиллаж байгааг 24 цаг хүртэл буюу 00:00 цаг хүртэл сунгах, зарим үйлчилгээний газрыг нээх талаар холбогдох газрууд ажиллаж байгаа юм байна.
Тухайлбал, Номын сан, музей, кинотеатрын үйл ажиллагааг нээх тухай яригдаж байгаа аж.