Монголд амьдрахад хамгийн тааламжтай газраар ЭРДЭНЭТ хот шалгарсан байна.
ЭРДЭНЭТ ийм байдаг
1. Өвөлдөө дулаахан
2. Өвөлдөө утаагүй
3. Зундаа сэрүүхэн
4. Замын түгжрэлгүй
5. Уулын аялалын замтай
6. Дугуйн аялалын замтай
7. Цэвэрхэн хот, хог хаягдалгүй
8. Ногоон байгууламж сайтай
9. Монголд томд тооцогдох усан бассентай
10. Явган зоригчийг цагаан зураас дээр хүндэлж, заавал зогсоно
11. Монголын улаан номд орсон ан амьдтай, орчинтой газраар цана, чаргаар гулгана
12. 10-н жилийн сургууль болон хүүхдийн цэцэрлэг ихтэй
13. Автобус нь хүүхэд, ахмадуудад үнэгүй үйлчилдэг
14. Монголд нэг ноймрын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн эмнэлэгтэй
15. Сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ хамгийн хямд, элбэг, айрагийн сайханыг шилж, шимж баясан зооголдог
16. 21 аймгийн ард иргэдийн сарын дундаж цалин, амьжиргааны түвшин өндөр
17. Залуучууд ихтэй, иргэд нь өндөр боловсролтой, соёлч боловсон залуустай
18. Ази тив болон аймгуудийн бүсийн тэмцээнийг удаа дараа зохион байгуулдаг спорт өндөр хөгжиж байгаа хот
19. Азийн шилдэг топ 10 үйлдвэрлэгч Эрдэнэт хивстэй
20. Азийн топ 5 байгууллага, Дэлхийн 10 том уул уурхайн үйлдвэрийн эздийн ГОК хэмээх байгууллагын буян.