Шүүхээс Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж Да.Ганболдод гурван жил хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан билээ.
Тэгвэл өчигдөр фэйсбүүк хуудаснаа “Монгол Улсын шүүхээс гурван жилийн хорих ял аваад давж заалдах гомдол гаргаж 461-т хоригдож байгаа Да.Ганболд шүдний эмнэлэг орохоор Зайсанд байдаг оффис руу ороод 2 цаг гаран болов. Бусад нь хаана ч шүдээ үзүүлэх нэрийдлээр хэнтэй уулзаж явааг би таашгүй” гэх пост олон нийтийн анхаарлыг татав.
Хоригдож байгаа хүн яагаад гадуур сул, чөлөөтэй явна вэ?
Да.Ганболдын орсон гэх эмнэлгийг сонирхон харвал шүдний эмнэлэг бололтой юм. Тэгвэл Да.Ганболд шүдээ эмчлүүлэх зорилгоор хорих ангиас түр хугацаагаар гарсан болж таарч байна уу. Хэрвээ тийм бол бусад хоригдлууд ч бас шүдний эмнэлэг орох зорилгоор хорихоос түр хугацаатай гарч болох юм байна тийм үү. Өмнө нь ийм асуудал гарч байсныг мэдэхгүй юм байна. Ам дамжсан яриагаар л хоригдлууд мэр сэр хорихоос гардаг тухай сонсож байснаас улаан цайм ингээд тэнэж явна гэж санаанд ч багтахгүй байна.
Харин асуудал өндрөө авч эхэлмэгц ШШГЕГ-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд тухайлсан журмын дагуу Да.Ганболдыг эмнэлэгт үзүүлсэн тухай дурдсан байна.
Тэгэхээр журмын дагуу хоригдож байгаа нөхдүүд хааяа даа эмнэлэг орж эмчилгээ хийлгэх нэрээр хорихоос гараад байж болох нь гэж ойлгогдож байна. Буруу ойлгож байж ч болох л юм. Тиймээс ухаж сайна ойлгосон нь бусаддаа зөв мэдээлэл түгээгээрэй. Ямартай ч хоригдож буй этгээд Зайсанд шүдний эмнэлэг ороод явж байгаа нь үнэн болж таарлаа шүү…