Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 938 ЕБС, цэцэрлэгт эрүүл ахуй халдвар хамгаалал, боловсрол, хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр улсын 36 байцаагч урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байгаа талаар НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.
Түүнчлэн 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын үеэр сургууль, цэцэрлэгийн зүгээс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ажил хийх тухай НМХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Алтантуул зөвлөв.
-Сургууль, цэцэрлэгийн хашаагаар орж ирэхэд зай барих тэмдэг, тэмдэглэгээг хүн харах, ойлгох хэмжээнд тод хийнэ.
-Орох, гарах хаалганы орчимд гар ариутгагчийг хүрэлцээтэй хэмжээгээр байрлуулна.
-Эмч, эмчийн өрөөнд хамгаалах хувцсыг заавал авна.
-Сургууль, цэцэрлэг тусгаарлах өрөөтэй байна. Хэрэв тусгаарлах өрөө төлөвлөгдөөгүй бол шинээр гаргана.
НМХГ-ын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвадулам:
-Амны хаалтыг тогтмол зүүх,
-Гар ариутгагчийг цүнхэндээ хийж явж, гараа ариутгах
-Сургуулиас баримталж буй хичээлийн цаг, орох, гарах дүрмийг сахин мөрдөхийг сурагчдад захилаа.