Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах санал гаргажээ.
УОК-оос хөл хориог есдүгээр сарын 15-н хүртэл сунгах санал гаргажээ. УОК-оос гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болох бөгөөд тогтоол гарган баталгаажуулна.