Учир нь сүүлийн жилүүдэд бид өөр өөрсдийн өнцгөөр, олон эх сурвалжаас яриа, тодруулга авч чадахаа больсон. Сэтгүүлчдийг нэг өрөө, нэг цэгээс бусад газарт нэвтрүүлэхгүй болсноос яриа өгөхөөр ирсэн ганц нэг гишүүний яриаг дамжуулагч л болж хувирлаа.
Хаалганы цаана коронагүй, хаалганы наана корона байгаа юм бишээ.
Хэн хэн нь маскаа зүүж, хариуцлагатай байж, иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллаж байгаа төрийн ордны сэтгүүлчдийг мэргэжлийн түвшинд ажлаа хийх боломжоороо хангаж өгөхийг бид хүсч байна. Сэтгүүлчдийн “хөлийг хорьчихоод” дуртай хөгжмөө захиалдаг байж таарахгүй.