Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж байна. Өнөөдөр нийслэлийн МАН 45 нэр дэвшигчээ албан ёсоор танилцуулсан бол АН-ын нэр дэвшигчид тодорхойгүй байна.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН ШИНЭ нам, МАХН-тай хамтран орж байгаа билээ. Тиймээс НИТХ-д нэр дэвших 45 нэр дэвшигчийн 22-ыг АН-аас нэр дэвшүүлэх аж. АН 22 нэр дэвшигчээ тодруулсан бол МАХН, ШИНЭ нам нэр дэвшүүлэх хүмүүсээ эцэслээгүй байгаа аж. МАХН, ШИНЭ нам нэр дэвшигчдээ тодорхой болгосны дараа буюу энэ сарын 9-нд албан ёсоор мэдээлэл хийж нэр дэвшигчдээ танилцуулах юм байна.