Улсын аварга Н.Батсуурь допингийн шинжилгээнээс предизин гэх эм бага зэрэг илэрсэн тухай мэдээллийг өгсөн. Уг нь өөрөө тус эмийг хэрэглээгүй, хэрэглэх шаардлагагүй гэж хэлсэн ч шилжилгээний хариуг хүлээн зөвшөөрч хариуцлага хүлээхэд бэлэн бөгөөд Монголчуудаасаа уучлал хүсье гэж мэдэгдсэн байдаг.
Тэгвэл Н.Батсуурь аваргын биед илэрсэн предизин гэх зүрхний эмийн нөлөөллийн талаар жижиг мэдээлэл хүргэе:
Тухайн эм нь тамирчин хүнд дараахь нөлөөллийг үзүүлдэг байна. Зүрхний бахын үед хөдлөлийн дахилтын тоог багасгадаг. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш хоёр долоо хоногийн дараа биеийн хүчний ачаалал даах чадварыг эрс нэмэгдэж, цусны даралтын огцом хэлбэлзэлийг хязгаарладаг. Мөн толгой эргэх болон чих шуугихыг багасгадаг гэх мэдээлэл цахим хуудаснаа байна.
Тэгэхээр энэ эм бол яалтчгүй допинг буюу сэргээшийн төрлийн эм болох нь батлагдлаа. Харин ямар замаар Н.Батсуурийн биед оров гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна.