Ипотекийн зээл олголтыг түр хугацаагаар зогсоочихсон байгаа. Гэхдээ Ерөнхий
сайд Ж.Эрдэнэбат \”Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Ингэхдээ 80 метр квадрат
гэсэн дээд хэмжээг нэмэгдүүлж, 100 метр квадрат болгох боломжтой. Уг асуудлыг
Барилга хот байгуулалтын яаманд судлах үүргийг өгсөн” гэж мэдэгдэж байлаа. Яам ч үүргийнхээ дагуу ажлаа хийж, 100 м.кв хүртэлх хэмжээтэй орон сууцыг
ипотекийн зээлд хамруулах асуудлыг тусгаж, Засгийн газарт өргөн барьсан байна.
Гэвч Монгол банкнаас ипотекийн зээлийн эх үүсвэрийг хэрхэн зарцуулж байгаа
талаар арилжааны банкуудад шалгалт явуулж түр хугацаагаар зогсоогоод байгаа.
Мөн орон сууцны талбайг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Төсөв, гадаад төлбөрийн тэнцэл хүндрэлтэй байгаа энэ санхүүгийн сахилга
баттай байхыг эрхэмлэх ёстой гэж төв банкнаас үзжээ. Өнгөрөгч хугацаанд төв банк мөнгө хэвлэх замаар ипотекийн зээлийг
санхүүжүүлж байсан. Цаашид энэ замаар явбал төгрөг сулдах, эдийн засаг бүр
дордох аюултай. Тиймээс цөөн хүний асуудлыг шийдвэрлэхийн тулд зах зээлийг
бүхэлд нь хөдөлгөх боломжгүй гэдгийг төв банкнаас мэдэгджээ.
Үндэстэн агентлаг