Үүрэн холбооны
салбарт 14 жилийн турш манлайлагчидтай өрсөлдөж байсан Blackberry компани дахин гар утас үйлдвэрлэх
боломжгүй гэдгээ мэдэгдлээ. Хэрэглэгчид мэдрэгчтэй, android утсыг илүүд үзэх болсон учраас Blackberry ийм шийдвэр гаргахад хүрсэн гэж
тайлбарлаж байна.
Канад дахь
компанийн Гүйцэтгэх захирал Жон Чен \” Бид программ хангамж, аюулгүй байдал,
хэрэглээ зэрэгтээ анхаарлаа хандуулахаар боллоо. Энэ бидний үйл ажиллагааг
цаашид өргөжүүлэх, үр өгөөжөө өгөх боломж” гэж мэдэгдсэн байна.
Энэ явдлыг хэвлэлүүд Blackberry 14 жилийн тулаанд ялагдаж хүлээж цагаан туг өргөлөө хэмээн бичиж байна.
Үндэстэн агентлаг