Монгол Улс энэ жил Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн
гишүүн орнуудын Зөвлөлийг даргалж байгаа
билээ.
Энэ хүрээнд сонгуулийн үйл
ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг хэрхэн ашиглах талаарх цуврал
хэлэлцүүлгийг БНСУ, Индонез, Филиппин зэрэг улсуудад амжилттай зохион байгуулсан
бөгөөдэнэхүү ажлын үргэлжлэл болгон \”Монгол Улсын туршлага, мэдээллийн
технологийн баталгаажуулалтын хяналт” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг
Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Ардчилал, сонгуульд
дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн Сонгуулийн Ерөнхий Хороотой хамтран зохион
байгуулж түүнд төрийн болон төрийн бус байгууллага болон улс төрийн намуудын
төлөөлөл оролцов.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн уг
хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: \” Сонгуулийг автоматжуулсан системээр
амжилттай зохион байгуулж явуулахад иргэний нийгмийн хяналт, сонгогчдын
боловсрол чухал бөгөөд сонгуульд автоматжуулсан системийг ашиглах талаар
сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн үйл явцыг ажиглах иргэний нийгэм,
улс төрийн намуудтай хамтран ажиллах нь чухал гэж үзэж ирсэн. Сонгуульд
мэдээллийн технологийг амжилттай хэрэгжүүлсэн манай туршлага бол техник,
хэрэгсэлдээ биш энэ технологийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалт,
хариуцлага, удирдлагын зарчимч тууштай байдал, чадвартай инженерүүдийн үйл
ажиллагааны хамтын үр дүн юм. Сонгуулийн автоматжуулсан системийг амжилттай хэрэгжүүлсэн
манай туршлагыг маш товчхон хэлбэл нэгдүгээрт, хууль, эрхзүйн орчныг бүрдүүлж
чадсан, хоёрдугаарт, хуулийг хэрэгжүүлэх мэргэжлийн багийг бүрдүүлж чадсан,
гуравдугаарт, техник, технологийн зөв хувилбарыг сонгож чадсанд оршиж байна гэж
тэрээр онцлон
тэмдэглэв гэж СЕХ-ны хэвлэл,
мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.