Туркийн \”Turkish Airlines” авиа
компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр /2016.09.27/ 11.00 цагт
Чингис хаан нисэх буудалд газардаж, 12.05 цагт буцаад хөөрөх байсан ч
хойшилсон. Учир нь тус
онгоцоор Монгол Улсыг зорин ирсэн Сири улсын иргэн Ahmed Jawal Husseini–г
Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас нэвтрэн орохыг хориглосон байна.
Олон улсын иргэний агаарын
тээврийн дүрмийн дагуу тухайн иргэнийг тээвэрлэж ирсэн авиа компани буцаан тээвэрлэх
үүрэг хүлээдэг аж. Харин Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон дээрх
зорчигчийн биеийн байдал муудсаны улмаас харзнаж, онгоцны нислэгийг шөнийн
02.45 цаг хүртэл хойшлуулжээ.
Ahmed Jawal Husseini нь дүрвэгч биш бөгөөд Гадаад хэргийн яамны урилгаар
Монгол Улсад айлчилсан тухай эх сурвалж мэдээлж байна. Мөн Монгол Улсад өмнө нь
ирж байсан. Визний хугацаа хэтрүүлсэн, шонхорын наймаанд оролцсон зэрэг
асуудлуудад холбогдож байсан нэгэн аж.
Үндэстэн агентлаг