Насжилт өндөртэй, шаардлага хангахгүй болсон барилгууд нийслэлд цөөнгүй байна. Тодруулж хэлбэл 1940-1970 од баригдсан, дахин төлөвлөх зайлшгүй шаардлагатай болсон 590 айлын 20 барилга байна. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт 11, Хан-Уул, Сүхбаатарт тус бүр гурав, Баянзүрх Баянгол дүүрэгт тус бүр нэг барилгыг буулгаж дахин төлөвлөх шаардлагатай гэж үзжээ. Орон сууцны тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг даргын шийдвэрээр тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрхийг дуусгавар болгох юм.