Шинжаан мужид гарсан бүс нутгийн дэгдэлтээс үүдэн Хятад улс бүхэл бүтэн хотыг коронавирусын шинжилгээнд хамруулах гэж байна.
Кашгар хотод 4.7 сая орчим хүнийг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд одоогоор шинж тэмдэггүй 138 тохиолдол илэрчээ.
Хятад улс халдварын түвшинг бууруулах чиглэлээр амжилттай ажиллаж байгаа боловч бага зэргийн дэгдэлт байсаар байна.
Шинжаан бол Хятадын мусульман шашинтай цөөнх үндэстэн амьдардаг хот юм.
Кашгар дахь сургуулиудыг хааж, шшинжилгээний дүн сөрөг гараагүй тохиолдолд оршин суугчдыг хотоос гарахыг хоригложээ.
Кашгар дахь анхны тохиолдол нь хотын захад орших Шуфу тойргийн оёдлын үйлдвэрт ажиллаж байсан эмэгтэй юм.
Ням гарагийн үдээс хойш 2.8 сая гаруй туршилтыг Кашгар хотод хийсэн бөгөөд үлдсэнийг нь хоёр хоногийн дотор хийж дуусгах болно гэж хотын удирдлагууд мэдээлэв.