БНХАУ-д лхагва гарагт “COVID-19” халдварын 47 тохиолдол шинээр илэрсний 23 нь дотоодод халдварлаж, 24 нь зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хороо өнөөдөр мэдээллээ.
Дотоодод халдварласан тохиолдлууд нь бүгд баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын өөртөө засах оронд бүртгэгдсэн шинж тэмдэггүй тохиолдлууд бөгөөд өчигдөр батлагдсан тохиолдлын ангилалд оруулжээ.
“Тэдгээр 23 тохиолдол нь Шинжааны Кашгар мужийн Шуфу тойрогт бүртгэгдсэн. Лхагва гарагт халдварын шинж тэмдэггүй тохиолдол шинээр илрээгүй” гэж Шинжааны Эрүүл мэндийн хорооноос мэдээлсэн байна.
Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудын найм нь Өвөр Монголд, зургаа нь Шанхайд, гурав нь Гуандунд, мөн Тяньжинь, Жянсуд тус тус хоёр, Бээжин, Фужянь, Шааньсид тус тус нэг тохиолдол илэрчээ.
БНХАУ-д лхагва гаргийн байдлаар халдварын 3308 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 3022 нь эдгэрэн эмнэлгээс гарсан бол 286 хүн эмчлүүлж байгаа бөгөөд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.
Эх газрын Хятадад энэ сарын 28-ны байдлаар 85915 хүн халдвар авснаас 80943 хүн эдгэрч, 4634 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавирусээр халдварласан 338 хүн эмчлүүлж байгаагаас долоон хүний биеийн байдал хүнд байна.
Эх сурвалж: Xinhua