Өмнөд Солонгос улсын Хүнсний аюулгүй байдлыг хянах байгууллагаас тус улсад үйлдвэрлэгдсэн зарим нэгэн шүдний оог зах зээлээс буцааж татах шийдвэр гаргажээ.
Тус байгууллага нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн шүдний ооны найрлагад хяналтын шалгалт хийсэн ба шалгалтын хариуд нийт 11-н нэр төрлийн ооны найрлагад, хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц химийн бодис агуулагдаж байна гэж үзсэн байна.
Энэхүү химийн бодис нь CMIT болон MIT нэртэй юм байна.
Үүнтэй холбогдуулан уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн \”Аморе Пасифик\” компани \”Хэрэглэгчдийн худалдаж авсан нэр бүхий шүдний оог, шинэ бүтээгдэхүүнээр сольж өгөх болно\” гэж мэдэгджээ.
Undesten.mn