Төмөр замын гарман дээр гарч буй осол зөрчлийн тоог бууруулах, урьдчилан сэргийлэх иргэд зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах, жолооч нарын хариуцлагыг сайжруулах зорилгоор \”Төмөр замын гарам-Аюултай бүс” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 133 төмөр замын гарам байдаг бөгөөд үүний зохицуулалттай гарам -28, дохиололгүй гарам -8 байдаг бол хамгаалалтгүй гарам 9 байдаг байна. Өнөөдрийн байдлаар Төмөр замын гармыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн 42 чиглэлийн 365 тээврийн хэрэгсэл нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Төмөр замын гармууд дээр гарсан зөрчлийн судалгаанаас харахад 2015 оны зөрчлийн тоо 2016 оны 9 дүгээр сарын байдлаар нэмэгдсэн бөгөөд жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна. Тиймээс тус зөвлөгөөний үр дүнд сая гаран хүн амтай нийслэлчүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй жолооч, инженер, техникийн ажилтнуудад зориулан хамтарсан сургалтуудыг удирдах байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар болов. Мөн \”Гармын мэдлэгийг дээшлүүлэх олон улсын өдөрлөг”-т нийтийн тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулж мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, \”Гарам-Аюултай бүс” зөвлөгөөнийг жил бүр уламжлан болгон зохион байгуулах, төмөр замын гарам нэвтрэх талаар олон нийтэд мэдээлэл өгөх, хэвлэл мэдээллээр сурталчлах зэрэг ажлыг тогтмолжуулан хамтран ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.