АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль санал тооллого үргэлжилж байна.
Тус улсын сонгуулийн систем 1787 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй. Тухайн онд Үндсэн хуулийг баталсан бөгөөд 13 мужтай байв. Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг хосоор нь мужууд болон тэдний бүрдүүлсэн сонголтын төлөөлөгчдийн коллегиор сонгодог. Ингэхдээ сонголтын төлөөлөгчдийн санал дийлэнх иргэдийн саналаас зөрж болно. Өөрөөр хэлбэл, үнэн чанартаа Ерөнхийлөгчийг 538 хүн л сонгож байгаа юм. Энэ тоонд тус улсын бүх сенатч, конгрессын гишүүд, дээр нь нийслэлийн Колумб тойргийн гурван эрх мэдэлтэн багтдаг. Хамгийн цөөхөн хүн амтай Вайоминг муж гурван сонголтын төлөөлөгчтэй байхад хамгийн олон хүнтэй Калифорни муж 55 хүнтэй байх жишээтэй.
АНУ-ын мужуудын хууль хяналтын байгууллагаас томилогдсон коллегийн систем илүүтэй харагдаж байсан аж. Харин цаг хугацааны явцад тэнд нэр дэвшигчдийг нам нь шилэх болсон байна. Хэрэв ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нэгэн нь ялж чадалгүй тэнцвэл Ерөнхийлөгчийг Конгрессын төлөөлөгчдийн танхим сонгодог.
Мужуудын иргэд аль нэг намаас дэвшүүлсэн нэр дэвшигчдийн төлөө биш намуудын сонголтын төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтын төлөө саналаа өгдөг. Ихэнх мужид “ялагч бүхнийг авах ёстой” гэсэн зарчим үйлчилдэг байна. Жишээлбэл, хэрэв дийлэнх нь Бүгд найрамдахчуудын төлөө саналаа өгсөн бол тус мужийн сонголтын төлөөлөгчид автоматаар бүгд найрамдахчуудын “цуглуулгын авдарт” орно гэсэн үг. Кампанит ажил праймериз гэгчээс эхэлдэг гэдгийг санахад илүүдэхгүй.
Праймериз гэдэг нь Ардчилсан болон Бүгд найрамдахчууд намын анхан шатны сонгуулиар хэний нэрийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг хэлдэг. Ингэснээр иргэд хяналт тавьж чаддаг. Сонгуулийн энэ хуучин систем нь улс төрийн болон эдийн засгийн төрийн эрхийн залуур дээр байгаа хүмүүс нөлөөгөө хадгалан үлдэхэд зориулагдсан байдагт дийлэнх шинжээч итгэлтэй ханддаг. Нөлөө болон нэр дэвшигчийг сонгох боломжийг хадгалах гэсэн үг юм. Үүнийг Европын болон Францын системээс Америкийн системд хийх нь хамаагүй амар байдаг аж.
Гэхдээ сонгууль хэрхэн шударга явагдахыг сонгуулийн хорооны санал тоолох автомат машинууд хариуцаж байгаа юм.