• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 8 сарын 17
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ц.Элбэгдорж:  АТГ-аас өмнө нь утасдаад “Та өнөөдөр нэг ирээч” гэсэн

    Сургалтад фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг хориглолоо

    ҮСХ: Махны үнэ өмнөх долоо хоногоос 1.4 хувиар буурчээ

    “Шатахууны хомсдолтой үед үнийг чөлөөлөх боломжгүй”

    Шинэ төмөр замаар аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ

    Ойн хамгааллын тогтолцоог шинэ түвшинд хүргэсэн “Эрүүл ой” төсөл

    Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-н хүртэл автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР замын хөдөлгөөнд оролцуулна

    Маргааш СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно

    Инфляцийг бут ниргэгч

    Инфляцийг бут ниргэгч

    Наймдугаар сарын 4-нөөс эхлэн машинуудыг тэгш, сондгойгоор хязгаарлан нэг удаад 50,000 төгрөгт шатахуун борлуулна

    Бямба, Ням гарагт улс даяарх бүх ШТС-аа цэнэглэснээр ирэх долоо хоногт шатахууныг оочергүй борлуулахаар зорьж байна

  • Улс төр
    Н.Учрал: Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн их өртөж буй улс орны нэг нь Монгол

    Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    С.Амарсайхан: Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг ихсэж, иргэдийн санхүү, мэдээллийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж байна

    С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг олж тогтоон, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж битүүмжилнэ

    Ерөнхий сайд БНХАУ-д АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

    Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай хуулийг төслийг боловсруулж байна

    Г.Дамдинням: Иргэд боломжтой хэмжээгээрээ газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирж болно. Гаалийн татварыг тэглэсэн

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

    ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

    Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас 132 хүн амиа алдаад байна

    Нар хиртэлт европын халууныг түр хугацаанд бууруулна

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Казахстан улс 70 жилийн өмнө устсан барыг сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    Японы хэт халалтыг тэсвэрлэлгүй амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ

  • Эрүүл мэнд

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

No Result
View All Result

Ло.Нямаа: Сүхбаатарынхаа талбайд бүх шаргачинг цуглуулаад үрсээ яаж хайрлах вэ гэж асуу

by undesten
2020-11-06 13:19
in Ярилцлага
0
Ло.Нямаа: Сүхбаатарынхаа талбайд бүх шаргачинг цуглуулаад үрсээ яаж хайрлах вэ гэж асуу
SHARETWEET

“НОМЫН ЖОР”-2 ном тун удахгүй та бидний гарт ирэх гэж байна. Тус бүтээлд Ардын багш Ш.Чоймаа, С.Дулам, Ардын уран зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан, Ло.Нямаа зэрэг найман хүний “Номын жор” уулзалт, өдөрлөгөөр ярилцсан ярилцлагууд багтах юм. “Номын жор” тэргүүн дэвтэр гараад ийнхүү таван жилийн дараа дэд дэвтэр нь уншигчдад хүрч байгаа аж. 11 сарын 15-ны өдөр болох “Номын жор” чуулганы үеэр номын нээлтээ хийхээр зэхэж байгаа аж. Бид тус номонд багтсан СГЗ Ло.Нямаа багштай хийсэн ярилцлагыг энэхүү буландаа онцолж байна.

2020 оны 10-р сарын 30-ны малгайлсан цастай өдөр гэрэл зурагчин Түшиг дүүгийн хамт Ло.Нямаа ахынхаа гэрт очиж дахин байцаасан нь энэ юм. Ахын гэргий Бүдханд эгч, “Өө манай Номтой өвлийн өвөө ирлээ” гээд сүйд. “Уран зохиолын ертөнцөөр сонин сайхан юу байна” гэсэн ахын асуултаар бидний яриа эхэлсэн юм. Бүдээ эгч, хүүхдүүдийг цай ч уулгахгүй юм гэж ахыг зэмлэв. Эгчид зэмлүүлж байна уу? гэхэд, архи уудаг байхдаа загнуулдаг байсан. Одоо сайн өвгөн болсоон гээд инээж суув. Ингээд миний биш, ахын асуултаар эхэлсэн амтат яриандаа урьж байна.

-За уран зохиолын ертөнцөөр сонин сайхан юу байна?

-УСГАЛ нэртэй шинэ роман мэндэлжээ. Надаар өгч явууллаа.

-Оюунаагийн уу?

-Тиймээ? За тэгээд Тагтаагийн найзууд ар араас нь номоо төрүүлж байна.  Мө.Батбаяр нэг тууж эхлүүлсэн сурагтай.

-Өө тэр чинь аюултай нөхөр. Мө.Батбаярын сэтгэлгээ шал өөр юм билээ. Чиний өгсөн номыг уншсан. Яруу найргаас нь монгол үнэртэж байна. Гэхдээ монголоо дэлхийтэй, хүн төрөлхтөнтэй холбох хэрэгтэй. Сэтгэлгээнээс нь монголын аугаа их юм харагдах ёстой юм. Тэгвэл жинхэнэ том зохиолч болж чадна.

-Сэтгэлгээнээс гадна юу шингэсэн байх ёстой вэ?

-Үзэл санаагаа шингээсэн байх, уншигчаа дагуулах тэнгэрийн их увдистай байх. Түүнийг тэнгэр мэднэ. Уран бүтээлч хүн өөрөө ч мэдэхгүй байх үе бий.

-Тэгвэл Оюунаа эгчийн яриад байгаа үнэн юм биш үү? Би яаж бичсэнээ ч мэдэхгүй үе бий гэж ярьж байсан.

-Үнэн, үнэн. Яг нарийн ярих юм бол яруу найргийг нэг л агшинд тэнгэр төрүүлдэг юм. Уран бүтээнэ гэдэг өөрөө цаад учир шалтгаанаар зөн совингоор төрдөг юм. Манай Дашийн Оюунчимэгийн бүтээлээс тод харагддаг. Одоо уран бүтээлч хүн өөрөө гэгээрэхгүй болохоор уншигчаа гэгээрүүлэх увдисгүй болчхоод байгаа юм. Өөрөө том байж бусдыг том болгоно шүү дээ. За  тэгээд амьдралыг таньж мэдэх хэрэгтэй. Тав тухтай амьдралаасаа холдох хэрэгтэй. Амьдралыг таньж мэдсэн хүнээс л сайн бүтээл төрдөг. Манай Оюунаагийн бүтээлүүд яагаад сайн бэ гэвэл судалгаа сайтай байдаг. Маш их судалгаа хийж хөдөлмөрлөж байж бичдэг шүү дээ. Дээрээс нэмээд уншиж, ухаарч сэхээрсэн хүн. Дашийн Оюунчимэгийн шүлэг нь ч гайхамшигтай.

-Яг юу нь гайхамшигтай юм бэ?

-Сэтгэлгээ нь гайхамшигтай юм. Хорин хэдхэн насандаа тийм том шүлэг биччихсэн хүн. “Харанхуйн дуулал”, “Очирт уулын бичиглэл” яруу найргийн номуудаараа монголын яруу найрагт шинэ зам гаргаад зогсохгүй том өндөрлөгт дүүлж гараад өндөр босго тогтоогоод өгчихсөн яруу найрагч. За тэгээд орчуулгын зургаан хөх дэвтэр байна. Хүүрнэл зохиолоос “Оройн ганц мод”, “Тунгалаг хөх асар”, “Норгой” гээд том том романууд байна. Яг үнэндээ Оройн ганц мод романыг уншихад ухаан дутах юм билээ. Маш нарийн мэдрэмжтэй хүн. Тэр мэдрэмж дээрээ түүхийн мэдлэг, амьдралыг танин мэдсэн мэдлэг нь аюултай. Оюунаагийн бүтээлүүдээр судалгааны өгүүлэл бичихийн тулд аглагт сууж байж л бичиж чадна. Хотын энэ их шуугиан дунд Дашийн Оюунчимэгийг уншаад судална гэвэл хүч хүрэхүй.

-Би өглөөхөн Г.Лхагваа гуайтай уулзаж танилцлаа.

-Аль Гүррагчаагийн Лхагваа гуай юу? Кармагийн тухай ном гаргасан уу?

-Тийм ээ ах. Кармагийн тухай дөрвөн боть ном гарсан юм байна.

-Өө ёстой ярих юм байхгүй. Хүн төрөлхтөнд явах замыг нь зааж өгч байгаа хүн. Хүн үхдэг гэдэг худлаа, өнгөрсөн, одоо, ирээдүй гэж байхгүй. Байвал ганцхан одоо цаг байгаа. Монголчууд бид босоо сэтгэлгээтэй ард түмэн. Туйлширдаг. Туйлшрал бол нэг талаасаа аугаа хүний сэтгэлгээ, нөгөө талаас муу хүний шинж. Нэг юманд зорих юм бол заавал биелүүлж байж салдаг. Шинжлэх ухааны маш нандин сэтгэлгээ юм. Манай Лхагваа энэ сэтгэлгээнийхээ хүчээр ийм том нээлт хийлээ. Өөрийгөө таньсан хүн.

-Лхагваа гуайг хүний тухай ярих хэрэгтэй байна. Хүн хүнээсээ улам бүр холдоод, хүн биш болж байна гэхэд “Хүн нь байхгүй болчхоод байхад яаж хүний тухай ярих юм” гэж байна. Та энэ тухай юу гэж бодож байна.

-Дэндүү өндөрлөгөөс доошоо харахад жижигхэн харагдана л даа. Дэлхий ертөнцийг ойлгочихсон хүн. Ойлгосон нь юугаар илэрч байна вэ гэвэл бурхны сургаал хийгээд эрдэмтдийн онол гэдэг чинь аугаа том юм. Энэ хоёрын учрыг олоод шүтэн барилдуулна гэдэг өөрөө аугаа том байхаас яах вэ дээ.

-Та нэг зохиол судлалаа үргэлжлүүлж байна уу? Энэ тухай хоёулаа нэлээд гүнзгий ярья! Яагаад нэг зохиол судлалыг хийж эхлэв? Одоогоор хэчнээн бүтээлийн судалгаа хийв? Таван жилийн өмнө хоёулаа уулзахад Бэгзийн Явуухулан гуайн “Тэхийн зогсоол” найраглалын амин сүнсийн тухай ярьсан байна.

-Нэг зохиолын судалгаагаа хийж байгаа. Яаж, ямар замаар бий болов гэдгийг цаашлаад зохиолын гүнд нуугдаж буй нууцыг үг, өгүүлбэр бүрээс нь эрэхийг хичээдэг. Манайхан судлах зохиолоо сонгож чадахгүй байна. Би нэг ийм шугам барьдаг юм. Монголд тухайн цагтаа үнэлэгдээгүй, хэлмэгдсэн зохиол. Нэг бол ойлгогдоогүй зохиолуудыг барьж авдаг. Одоогоор арав гаруй зохиолоор хийгээд байна уу даа? Хамгийн чухал нь судлаач хүн уран бүтээлчийн хэлсэн мөртлөө мэдээгүй цаад гүн ухааныг олж нээх учиртай юм.

Зохиолын судалгаа хийж буй шалтгаан нь зохиолын далд санааг товойлгон гаргаж ирэх, зохиолчийн сэтгэлгээг нээхэд оршиж байгаа юм. Ч.Лодойдамба гуай ганцхан өгүүллэгээр дэлхийн энтэй зохиолч гэдгээ батлан харуулж, Явуухулан дорнын биш дэлхийн яруу найрагч шүү гэдгээ ганцхан шүлгээрээ нотолж байна.

Жишээлбэл:

1.      Га багшийн (Ш.Гаадамба) “Чөдөр өвс” өгүүллэг

 Энэ бүтээл зохиолчоо хэлмэгдүүлсэн. Сэхээтний амьдралыг доромжилсон гэж хэлмэгдүүлсэн. Чөдөр өвс гэдэг нь ороонго өвс. Яадаг вэ гэхээр ургамал ороож ургаад, өөрөө цэцэглэн манддаг, ороосон өвсөө мөхөөдөг өвс. Га багш энэ өгүүллэгтээ аймшигтай том санаа гаргасан. Юу вэ гэхээр, одоогийн бидний амьдрал. Ороонго өвс гэж юу вэ? Аав, ээжээрээ тэжээлгэж, ороож амьдардаг залуу үеийн тухай. Тэжээлгэж, халамжаар амьдарч буй монголын нийгмийн тухай. Үүнийг 50 жилийн өмнө олж харсан байгаа биз? Энэ бол уран бүтээлчийн цараа, ирээдүйг харах том ухаан.

2.      Дэндэвийн Пүрэвдорж гуайн Чингис шүлэг

 Энэ шүлэг монголын ард түмний үндэсний ухамсарт гал асааж өгсөн. Тийм хүнд хэцүү цагт ийм шүлэг гарч байгаагүй. Энэ бол тэнгэрийн өгөгдлөөр бичигдсэн бүтээл. Пүрэвдорж гуай ганцхан шөнө бичсэн түүхтэй. Тэр бол тэнгэрийн харьяат яруу найрагч. Чингис хааны тухай бичих нь битгий хэл шивнэж ярихаас айдаг байсан цаг шүү дээ. Монголын ард түмний, тэнгэрийн захиалгаар бичигдсэн шүлэг.

3.      Дарма Батбаярын Цахилж яваа гөрөөс тууж, Мементог бүтээхүй роман

“Мементог бүтээхүй” бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурвын огтлолцол дээр бичигдсэн, энэ ертөнцийг зөв харсан зохиол. Сүнс нь өөр хүнд шилжиж байгаа тухай. Сүнс байдаг гэдэг нь батлагдсан. Байгаад яаж төгсөх, ямар нөлөөтэй вэ гэдэг судалгааг саяхан Г.Лхагваа гуай хийчихлээ шүү дээ. Сэтгэлгээний хувьд том зохиол. Нэг ч хүн Мементог бүтээхүйн тухай дуугарахгүй юм.

“Цахилж яваа гөрөөс” туужид гардаг гөрөөс байгалийн төлөөлөл, Дэжид хүүхэн бол хүний нийгмийн төлөөлөл. Хүн төрөлхтөн хүнээсээ хөндийрч, байгалиасаа дайжиж мөхлийн зам руугаа явж байгааг энэ зохиолоос харж болно. Зохиолчийн далд санааг тод гаргахын тулд 20 гаруй удаа уншиж байж өгүүлэл бичсэн. Жинхэнэ зохиолч хамгийн үнэ цэнтэй хэсгээ нуудаг. Хайр сэтгэлд үндэстний өвөрмөц онцлог нуугдаж байдаг. Өнөөгийн соёл иргэншил хүнийг ганцаардлын хар ангал руу унагаж байна. Энэ зохиол хүний нөхрийг булаасан эмэгтэй юм уу, эхнэрээ хаясан эр нөхрийн тухай аль эсвэл нөхөртөө хаягдсан эмэгтэй, аавдаа хаягдсан хүүгийн тухай зохиол огтхон ч биш. Монгол хүний дотоод хямралыг гүнзгий түвшинд судалж, мэдэрч бичсэн далайцаараа монголын төдийгүй дэлхийн шилдэг зохиол.

4.      До. Цэнджавын “Хөх жавар” тууж

 Том тууж. Юугаараа том бэ гэвэл хүнийг харааж алдаг. Сэтгэлээр алдаг зэвсэг бий болчихлоо. Хүний сэтгэцэд нөлөөлдөг. Хараал бол яг ийм зэвсэг юм. 1000 жилийн түүхтэй. Анх Индианаас эхтэй. Америкчууд Индиан руу дайрч хамаг юмыг нь устгасан. Америкийн ерөнхийлөгчийг дандаа буудуулж үхэхээр хараачихсан. Олон ерөнхийлөгч буудуулсан. Одоо монголд түймэр мэт дэлгэрч байна. Ямар ч хууль байхгүй. Мөнгө олох хэрэглүүр болчихсон. Их засаг хуулинд бий шүү дээ. “Хараал хийвэл шийтгэнэ” гэж. Аль XIII зууны үед Чингис хаан, монголын их төр үүнийг мэдэж байжээ дээ. Их том асуудал дэвшүүлсэн зохиол.

5.      Их зохиолч Чадраабалын Лодойдамбын “Шаргачин” өгүүллэг

Хорин жил хоригдсон энэ бүтээл үнэхээр сонгодог өгүүллэг юм билээ. Лодойдамба гуай маш их ухаантай хүн. Нэг талаараа тэр үед гарахгүй байх гэж бодоод зохиолын баатрууддаа нэр өгөөгүй. Нөгөө талаараа зохиолынхоо баатруудад мань эр хүйтэн сэтгэлээр хандсан. Зохиолын баатруудаа үзэн яддаг болохоор нэр өгөөгүй хэрэг шүү дээ. Зохиолд жолооч, жолоочийн хажууд суугаа хүн, жолоочийн ард суугаа хүн гэж бичсэн. Аюултай юм хэлж байгаагаа мэдэж байсан. Шаргачин шархдаж байна. Хэрвээ үрээ боддоггүй байсан бол хадны араар гүйгээд орчихно шүү дээ. Хөөрхий, үрийнхээ нуугдсан газрыг тойрч байгаад алуулж байна. Хүмүүс буудсаар байгаад сум нь дуусчихдаг. Тэгээд ам нь ангалзаад үхэж ядаж байхад нь машины маниулаар цохиж алдаг. Тэгээд зогсохгүй дээр нь гишгэдэг. Тэгээд галабсай гаргаж иддэг. Энэ юу илэрхийлж байна вэ гэхээр хүн хамгийн зэрлэг этгээд, байгаль эхдээ ийм хүйтэн сэтгэлээр хандаж байна гэдгийг илэрхийлсэн том бүтээл. Байгальд тэрслэхээс илүү тэрслэл гэж байхгүй. Бид ингэж хүйтэн сэтгэлээр хандсаар байвал мөхнө шүү! Хүмүүс ээ! Үрээ яаж хайрладгийг шаргачингаас асуу! Сүхбаатарынхаа талбайд бүх шаргачинг цуглуулаад үрсээ яаж хайрлах вэ гэж асуу!

6.      Сэнгийн Эрдэнэ гуайн “Өвгөн шувуу” өгүүллэг

Өвгөн шувуу гэж хэн бэ? Тэр өвгөн чинь Төрийн шагналт зохиолч Л.Ванган гуай. Ванган гуайг уулын аманд, өвчтэй байхад нь С.Эрдэнэ, Ч.Чимэд, Зундуй гуай гурав очиж эргэсэн байгаа юм. Гэрт нь очихынхоо өмнө Ч.Чимэд гуай нэг шил коняк авъя гэж хэлэхэд Эрдэнэ гуай өвчтэй хүн эргэж гэж байж яах гэж байгаа юм гээд уурлаж л даа. Чимэд гуай зөрүүдэлж байгаад аваад очиж.

Яваад ороход нь Ванган гуай босож ирснээ “Та нар чинь надад юм авчраагүй юм уу” гэж асуусан гэдэг. Чимэд гуай Эрдэнэ гуай руу дохиж машинаасаа авчруулаад гурав хоног уугаад явцгаасан гэдэг. Би Эрдэнэ гуайтай Хэнтийд уулзахдаа асууж байсан юм. Өвгөн шувуу хэн бэ гэхэд Ванган гуай гэж хариулж байсан. Ванган гуайг алчихсан юм билээ л дээ. Ком болчихоод байхад Халх гол руу ачааны машинд суулгаад явуулчихсан. Өвгөн шувуугаар юуг илэрхийлсэн бэ? Монгол үхлийг, монгол гүн ухааныг. Монгол үхэл, монгол гүн ухаан гэж тийм байдаг юм. Ямар ч хоргодох юм байхгүй. Хамаг юмаа хүнд өгнө. Чи ав, чи ав. Өгөөмөр үхэл. Санаа зовох юм байхгүй. Энэ бол жинхэнэ нүүдэлчин хүний үхэл. Хятадууд яадаг вэ? Хамаг юмаа газар доор нууж байгаад үхдэг. Сүүлчийн замдаа явахдаа өмссөн хувцас нь халаасгүй байдаг гэж Герман үг бий шүү дээ. Айхтар үг байгаа биз?

-“Дундуур, дүүрэн” байгалийнхаа жам ёсоор аж төрөх нь монгол хүний ухаан байна аа даа? Дарма Батбаяр гуайн “Дундуур дүүрэн” гэж өгүүллэг байдаг. Дундуур учраас асгахгүй, дүүрэн учраас нэмэх шаардлагагүй?

-Үнэн, үнэн. Байгалийн жам ёсны дагуу л аж төрж байгаа юм. Байгалийнхаа эрхшээлээр амьдардаг. Байгаль чинь хүнийг юу ч үгүй хоосруулдаггүй юм. Энэ жил мал нь маш олноороо үхэхэд ирэх жил нь үржиж л байна. Яаж байна? Мал нь улам чанаржаад, улам олон болж байгаа биз? Монголчууд зудаас айдаггүй. Бэлчээрээ хамгаална гэдэг том ухаан юм шүү дээ. Сүргийн харьцаа нь хонь далан хувь, ямаа гучин хувь. Одоо эсрэгээрээ явж байна. Энэ бол Хятадын бодлого. Яаж байна? Ямааны ноолуурыг үнэтэй авч байна шүү дээ. Танай аав чинь аймгийн сайн малчин болсон гэв үү?

-Тийм ээ ах, Торгуудын ууцан сүүлтэй илүү нугаламтай хонины чанарыг өсгөсөн гэж өгсөн. Хамгийн том хонь гулуузаараа 58кг хүрдэг.

-Хөөх, чи торгууд юмуу? Монголын ард түмний дотор хамгийн их урт замыг туулсан, хамгийн их зовлон үзсэн ястан Торгууд, Буриад хоёр. Буриадууд Иранаас нүүгээд маш урт замыг туулж ирсэн. Торгуудын их нүүдлийн тухай чи сайн мэдэх байлгүй. Торгуудууд ухаантай хүмүүс. Ер нь зовсон ард түмэн ухаантай. Зовлон бол цэцэн хүний багш гэж үг бий дээ. Жаргал хүнийг улам тэнэг болгодог. Зовж үзээгүй ард түмэн жаргалыг мэдэхгүй. Чи Торгуудынхаа тухай сайн зохиол бичээрэй. Язгуур амьдралаа ухаж гаргаж ирэх хэрэгтэй. Сайн судалж байгаад сайн бичээрэй. Гэрийн даалгавар шүү. Цаашлаад Шинжааны торгуудуудтайгаа уулзаж, тэдний тухай бичих хэрэгтэй. Маш хүнд амьдрал туулж яваа ард түмэн. Нутагтаа очиж амьдарч байгаад бичих хэрэгтэй. “Уран зохиолын төлөө амьдралаа зориулна гэдэг хатуу ч, чи энэ ачааг үүрэлцэж чадна”. Нутгийнхаа ухаантнуудаас ухаан цуглуул гэж манай нутгийхан ярьдаг юм. Цаашлаад авьяастай хүүхдүүдийг олж нээ. Торгуудууд дундаас нэг гайхамшигтай роман бичих хүүхэд төрж таараа. Авьяастай хүүхдүүд байгаа даа. Одоогийн манай дунд сургууль хүнийг төрүүлдэг биш мөхөөдөг газар болж хувирчхаад байна.

-Мэдлээ ах аа, баярлалаа. Дүү нь хичээнэ ээ. Урьдаар “Номын жор”-оо үргэлжлүүлэхээр танайд ирчхээд байгаа нь энэ шүү дээ.

-“Номын жор” сайн ном, сайхан ном. Яагаад гэвэл уран бүтээлчдийн бүтээлээ туурвидаг нууцад нэвтэрч чадсанаараа сайн ном. Олон сайхан хүмүүсийн амьдралаас суралцсанаараа сайхан ном. Манайхан уран бүтээлчийн нууцад нь нэвтэрч байгаа юм алга. Бүх хүнд сайхан юм бий. Түүнийг нь олж нээх чухал. Ахынх нь “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” чиний “Номын жор”-ын өмнөх үе нь. Б.Ринчен гуайгаас эхлээд аваргуудтай амьд ахуйд уулзах боломж гарч тэмдэглэж үлдээгээд ном болгосон. Аль аль нь судлаачдад маш хэрэгтэй ном.

-Танд амьдрал, амьдрал биш санагдах үе байсан уу?

-За байгаагүй дээ. Би амьдарч байна гэж бодвол амьдралын мөч бүхэн амттай. Амталж чадахгүй байгаа бол нийгмээс илүүдэж байгаа хүн гэсэн үг. Хэн ч байсан, юу ч хийдэг байсан амьд явж байгаа нь аугаа юм байхгүй юу! Хөх тэнгэрийн дор, хөрст алтан дэлхийд монгол хүн болоод гишгэж явна гэдэг бол тэнгэрийн доорх аз завшаан.

-Та нэгэн ярилцлагадаа, “Гүн ухаан, яруу найраг, миний хань М.Бүдханд гурав байгаагүй сэн бол би аль эрт үхэх байсан. Яруу найргийн хүч, гүн ухаан хүч, миний ханийн хайрын хүч гурав намайг шинэ өндөрлөг өөд хөтөлж явдаг” гэж ярьсан байна.

-Үнэн, үнэн. Гүн ухааны хүч, яруу найргийн хүч, миний хань Бүдхандын хайрын хүч гурав намайг шинэ өндөрлөг өөд хөтөлсөөр яваа.  Энэ гурав байгаагүй байсан бол би аль эрт үхэх байсан. Мөн л үнэн. Зовж, жаргаж, уйтгарлаж, гуниж, баярлаж хөөрч явсан ямар ч цагт гурвуулаа хамт байсан. Замаа ололгүй төөрч явахад надад зам заасан. Хань минь ямар ч үед надтай хамт байсан. Одоо ч байна. Үүгээрээ гайхамшигтай юм. Энэ гурав байхгүй бол амьд явах хэцүү. Би чинь гэр орны ажил гэж огт мэдэхгүй хүн шүү дээ. Цай яаж чанахаа ч мэдэхгүй.

–Та хоёр маань юун тухай ярьж байна?

-Жаргаж байгаагаа л ярина шүү дээ.

-Анх яаж танилцаж байв?

-Бүдханд ганцаараа, би ганцаараа байхад би Бүдхандынд очиж суусан юм.

-Яагаад ганцаараа гэж?

-Намайг хүлээгээд л 30 гаран жил ганцаараа явсан хүн. Би бас л ханийгаа хүлээгээд л 35 хүртлээ ганцаараа явсан.

-Би гучин гуравтай гайгүй л юм байна, тийм ээ?

-Аа бас тэгж болохгүй шүү.

-Ганцаараа байгаа шалтгаан нь хүнийг хайрлаж мэдэхгүй байна л даа. Тийм болохоороо л ганцаараа яваад байх шиг ээ? (Инээв) Тийм болохоор таныг шалгаагаад байгаа хэрэг шүү дээ.

-Хайрыг өнгөц харвал хоёр хүн хоорондоо суугаад байгаа боловч тэнгэр цаанаас нь зохиодог юм. Цаанаас зурсан зураг. Төөрнө гэж бараг байхгүй дээ.

-Минийхийг тэгвэл жаахан орой зуржээ дээ?

-Байж болно. Минийхийг гучин тав хүртэл ганцаараа явахыг зурчихсан. Тэнгэрийн хууль хатуу. Насан туршдаа ганцаараа явахыг нь зурсан хүн олон байна. Тэнгэр хатуурхах хүндээ хатуурхана. Зөөлөн хүндээ зөөлөн. Чи удахгүй учрах байх аа. (Инээв). Нас өндөр гараад ч сайхан ханьтай учирч болно.

-Хүнийг хайрлахад ухаан хэрэгтэй юу?

-Хэрэгтэй. Тархи, зүрх хоёр хоёулаа огтлолцож байж хүнийг хайрлана. Тархи бүтнээрээ юм уу, зүрх ганцаараа хайрлана гэж байхгүй.

-Хайрлаж чадахгүй хэсэг хугацаанд архи уулаа. Дэмий эд байна.

-Өө чи архи ууж ёстой болохгүй. Олон сайхан хүн архинаас болж амиа өгсөн. Ч.Чимэд гуайд Бямбын Ринчен гуай “Архи амаар ороод амиар гардаг шингэн” юм шүү, хүү минь гэж хэлсэн гэдэг… Архи шиг дэмий юм байхгүй. Би ч гэсэн уудаг байсан. Архи ууснаас болж элэгний хорт хавдартай болсон, элгээ тайруулсан хүн.

-Огт уухгүй байгаа юу? Одоо гайгүй юу?

-Огт уухгүй байгаа. Уух л юм бол үхнэ. Аюултай. Чи архи ууж, биеэ золиосолж ерөөсөө болохгүй шүү.

-Хүн сэтгэл зүйн хувьд нэг том ангал руу унадаг юм байна. Тэр ангалаасаа гарч ирж чадвал амьдарч чаддаг юм шиг ээ?

-Унаад боссон хүн өөрөөрөө бахархдаг юм. Юу гэсэн үг вэ гэхээр ухаарсан амьдрал нь өөрт нь хүч өгдөг юм. Ямар ч тохиолдолд энэ ертөнцөд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Би чамд өөрийн амьдралын үнэн түүхээ ярьж өгье. Ах нь 13 насандаа ааваасаа өнчирч, ээж, эгч, дүү гуравтайгаа үлдсэн хүн. Ахынх нь амьдралд хүнд хэцүү үе байсан. Арван дөрөвхөн насандаа мөрийтэй тоглоомд донтож морио алдаж байсан. Хадлан эхлэх гэж байхад морьгүй. Морьгүй хүн морин машинаа хөдөлгөж хадлангаа авч чадахгүйд хүрсэн  хэрэг. Гурав хоногийн дараа нутгийн нэгэн хүн морийг минь авчирч өгөөд “Үүнээс хойш мөрийтэй тоглоом бүү тоглоорой, энэ чиний амьдрал биш шүү” гэж хэлж байсан. Үүнээс ах нь их юм ухаарсан даа. Монголчууд бидний нэг сайхан чанар бий. Тэр нь нутгийн хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэх ухаан. Харин одоо энэ ухаан жаахан гээгдээд байх шиг санагдах юм. Гэхдээ эргээд ирнэ ээ, ирнэ.

-Таны сэтгэлийг юу хамгийн ихээр зовоож байна?

-Монголын тэнэглэл. Дэлхийн тэргүүнд явах учиртай орон. Ийм сайхан эх оронд төрчхөөд тэнэглэлд автаж дууслаа. Хөөрхий, хар тангадын хараал нөлөөлсөн л дөө. “Мэдэхийг бүү хүс, мэддэгийг бүү дага” гэж хараасан. Аймшигтай. Бүгдээрээ мэддэг болчихвол энэ хараал устана. Гурван чулуугаар дамжуулсан гэж ярьдаг. Өвөрт нь хөөрөг, толгойд нь жинс, аманд нь гаанс. Эрх ямбаар уралдаад эхэлсэн дээ. Одоо ч уралдсаар байна. Гаднах хэлбэрээр биш доторх мөн чанараараа, эрдэм мэдлэгээрээ уралдах хэрэгтэй.

-Хойч үедээ юу захих уу?

-Хөх тэнгэрийн оронд төрснөө бүү март! Эрэлд гарч эрснээ олж амьдар. Монголын их уураг тархинд ах нь итгэдэг шүү!

ЯРИЛЦСАН Б. БАЗАРСҮРЭН

ShareTweet

Related Posts

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
Эрүүл мэнд

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

2026-08-04 16:13
О.Номинчимэг: Электрон тамхи нь сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх хэрэгсэл болж байна
Ярилцлага

О.Номинчимэг: Төрийн өмч бол дарга нарын “шидэт уут” биш, ард түмний баялаг байх ёстой

2026-03-25 12:17
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13 19:18
}

Шинэ мэдээ

ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

by undesten
2026-08-17 18:12
0

Ц.Элбэгдорж:  АТГ-аас өмнө нь утасдаад “Та өнөөдөр нэг ирээч” гэсэн

Ц.Элбэгдорж: АТГ-аас өмнө нь утасдаад “Та өнөөдөр нэг ирээч” гэсэн

by undesten
2026-08-17 15:26
0

Н.Учрал: Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн их өртөж буй улс орны нэг нь Монгол

Н.Учрал: Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн их өртөж буй улс орны нэг нь Монгол

by undesten
2026-08-17 15:21
0

Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна

Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна

by undesten
2026-08-15 12:50
1

Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

by undesten
2026-08-15 12:08
1

Сургалтад фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг хориглолоо

Сургалтад фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг хориглолоо

by undesten
2026-08-15 11:59
0

ҮСХ: Махны үнэ өмнөх долоо хоногоос 1.4 хувиар буурчээ

ҮСХ: Махны үнэ өмнөх долоо хоногоос 1.4 хувиар буурчээ

by undesten
2026-08-15 11:49
0

“Шатахууны хомсдолтой үед үнийг чөлөөлөх боломжгүй”

“Шатахууны хомсдолтой үед үнийг чөлөөлөх боломжгүй”

by undesten
2026-08-14 20:34
0

Шинэ төмөр замаар аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ

Шинэ төмөр замаар аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ

by undesten
2026-08-14 18:39
0

С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

by undesten
2026-08-14 15:48
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай