ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Иргэдийн шинжилгээний хариу тавигддаг 119.mn ажиллахгүй байна. Өчигдөр шинжилгээ өгсөн иргэд хариугаа авч чадсангүй гэх гомдол маш олон байна. Шинжилгээнийх нь хариу гарахгүй байгаа юу эсвэл техникийн саатал гарсан уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулав.
Тэрбээр “Шинжилгээ авч байгаа хүмүүс нь сорьц авч буй тухайн хүнийхээ овог нэр, регистрийн дугаар, нас зэргийг гаргацтай бичих шаардлагатай байна. ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагын коронавирус илрүүлэх шинжилгээ тогтсон цаг хугацаандаа л хийгдэж буй.
PCR шинжилгээний машиныг ч нэмсэн учир ачаалал даан ажиллаж байгаа. Гол нь хариугаа шивж, программ руу оруулахад төвөг учирч байна.
Өөрөөр хэлбэл, тухайн шинжилгээ өгсөн иргэний овог нэр, регистрийн дугаарын гаргацгүй бичнээс болж тэр хүн программ дээрээс олдохгүй байгаа юм. Ингээд тухайн шинжилгээ өгсөн иргэний хариу гараагүй юм шиг ойлголт төрүүлж байна.
Мөн лабораторид шинжилгээний сорьц олон мянгаараа ирж байгаа учраас лабораторийнхон тус бүрд нь шинээр код бичиж, дэс дараагаар нь PCR-т оруулдаг. Ингээд лабораториос гарч ирсэн шинжилгээний хариуг тухайн иргэний нэр, регистрийн дугаартай тулгаж байж зарлах өгөх ёстой учраас цаг алдаж байна.
Бид одоогоор энэ асуудлыг шийдэж, сайжруулах тал дээр хоорондоо ярилцаж буй. Шинжилгээ авч, шивж оруулах зэрэг ажлыг маш олон хүн хийдэг. Тиймээс хоорондын уялдааг нь засаж, сайжруулах тал дээр IT-ийн хүмүүс арга хэмжээ авч байна” гэв.