ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр 41 иргэн БЗД-ийн эмнэлэгт хэвтэж байхдаа халдвар авсан гэдгийг хэллээ. Одоогоор хүүхдээс илрээгүй бөгөөд 20-86 насны иргэд байна. Одоогоор хүүхдээс илрээгүй бөгөөд 20-86 насны иргэд байна. Тус эмнэлгийн насанд хүрэгчдийн эмчилгээний тасагт эхний тохиолдол гарснаас хойш 71 том хүн 14 хүүхэд эмчилгээ хийлгэсэн. Үүнээс 41 хүн эмчлүүлэх явцдаа халдвар авсан байна.
Тус эмнэлгээс гарсан хүмүүсээс шинжилгээ авч байна. Учир нь энэ сарын 16-нд халдваргүйтгэл хийснээс хойш хавьтал болсон байх магадлалтай иргэдийг дуудаж шинжилгээнд оруулж буй юм. 12-р сарын 11-15-нд эмнэлгээс гарсан 9 иргэнээс халдвар илэрсэн. Тэдний ойрын хавьтлын 47 хүнийг олж, шинжилгээ авахад сөрөг гарсан. Эхний тохиолдол гарснаас хойших бүх хавьтлуудыг буюу 1330, хоёрдогч хавьтлын 800 гаруй иргэнийг тусгаарлаад байна. Бүх дүүрэгт халдвар гарсан гэж ойлгож болохгүй. Сүүлийн батлагдсан тохиолдлууд ажиглан тусгаарлах байрнаас илэрч байна.
Одоогоор хүүхдээс илрээгүй бөгөөд 20-86 насны иргэд байна. Тус эмнэлгийн насанд хүрэгчдийн эмчилгээний тасагт эхний тохиолдол гарснаас хойш 71 том хүн 14 хүүхэд эмчилгээ хийлгэсэн.
Бид эхний ээлжид 1136, дараа нь 1249, өчигдөр 81 хүн нэмэгдэн, нийт 1350 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Голомтлон гарсан халдварын үед авах ёстой арга хэмжээг журмын дагуу хэрэгжүүлж байна. Иймд БЗД-ийн эмнэлгийн халдвараас болж, нийтээрээ эрсдэлд орлоо гэсэн хэт их айдастай байж болохгүй. Нийслэлийн төвийн 6 дүүрэг болон Налайх дүүрэгт гэр нь байдаг тус эмнэлгийн ажилчид, өөр дүүрэгт харьяалалтай иргэд бас байсан учир халдварын хавьтал гадуур байж болзошгүйг сэрэмжлүүлж буй юм.
Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд 14 хоног, хоёр дахь хавьтлын иргэдийг гэртээ 14 хоног тусгаарлаж байна.
Тус голомт нь богино хугацаанд гарсан нэг нууц үеийн том дэгдэлт гэдгийг анхаарч, хурдан хумихад хаана хаанаа анхаарах ёстойг хэллээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Тус голомтын халдварын нэг, хоёрдугаар хальтлын 2150 гаруй хүн бий бөгөөд ялангуяа хоёрдугаар хавьтлууд иргэдийн дунд явж байж болзошгүй” гэлээ.