Бүх нийтийн бэлэн байдал гэдэг нь гамшгаас хамгаалах бэлэн байдал нь дараах зэрэгтэй байна. Үүнд
10.1.1.өдөр тутмын бэлэн байдал;
10.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал;
10.1.3.бүх нийтийн бэлэн байдал.
10.2.Гамшгийн бэлэн байдлыг хангах үзлэг, шалгалт явуулах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
10.2.Гамшгийн бэлэн байдлыг хангах үзлэг, шалгалт явуулах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
10.3.Өдөр тутмын бэлэн байдлын үед дараах арга хэмжээг авна:
10.3.1.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах;
10.3.2.харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах;
10.3.3.гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах;
10.3.4.гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний мэдээллийг түгээх;
10.3.5.гамшгийн болон орон нутгийн нөөц бүрдүүлэх;
10.3.6.гамшгийн үед дайчлан гаргах хүч хэрэгслийн бүртгэл, тооцоог гаргах.
10.3.7.салбар дундын төлөвлөгөө, мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах.
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ/Шинэчилсэн найруулга/-тай бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.