Монголын волейболын холбооноос \”Гоё кап” залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Буянт-Ухаа спортын ордонд 2016 оны есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй найман баг өрсөлдсөнөөс \”Хилчин” спорт хорооны ахлах дасгалжуулагч, дэслэгч Н.Майцэцэг, туслах дасгалжуулагч, дэслэгч Б.Мөнх-Од нарын дасгалжуулагчтай эмэгтэй баг тамирчид II байр эзлэв. Мөн тус тэмцээнээс \”Хилчин” спорт хорооны тамирчин А.Отгонтамир шилдэг хаагч, С.Бямбажав шилдэг хамгаалагчаар шагнал хүртсэн юм. Тэмцээний I байранд Сэлэнгэ аймгийн баг, III байранд Сүхбаатар аймгийн баг тамирчид тус тус шалгарчээ.