Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь Сум дундын шүүхээс оногдуулж буй ялын бодлогыг 2016 оны эхний 9 сарын байдлаар судлахад 43 хэргийн 57 шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна.
Эдгээр 43 хэргийн 13 нь /19 холбогдогчтой/ буюу 30.2 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан, 6 хэрэг /6 холбогдогчтой/ буюу 13.9 хувь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд заасан, 5 хэрэг /5 холбогдогчтой/ буюу 11.6 хувь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан, 4 хэрэг /7 холбогдогчтой/ буюу 9.3 хувь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлд зааснаар бусад 15 хэрэг нь буюу 35 хувь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн бусад зүйлд заасан байна.
Эдгээрээс онц хүнд 2 хэргийн 5 шүүгдэгчид 5 жил 10 хоногоос 15 жил 1 сар хүртэлх хугацаагаар хорих ялаар, хүнд 1 хэргийн 3 шүүгдэгчид 5 жил 10 хоног хорих ялаар, хүндэвтэр 33 хэргийн 39 шүүгдэгчийн 32-д нь 1 жилээс 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, үүнээс 28 шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 1 жилээс 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2 шүүгдэгчийг 5 сар 10 хоногоос 6 сар хүртэлх хугацаагаар баривчлах ялаар, 1 шүүгдэгчийг 300 цаг албадан ажил хийх ялаар, 3 шүүгдэгчид оногдуулсан ялыг 8 сараас 1 жилийн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд зааснаар хойшлуулж, 1 шүүгдэгчид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хойшлууж шийдвэрлэсэн байна.
Шүүхээс анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр засрал хүмүүжил олохыг даалгаж шийдвэрлэсэн дээрх 28 ялтнуудаас тэнсэн хянан харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй байгаа нь шүүхээс оногдуулсан ялын бодлого алдагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.