Савласан бүтээгдэхүүний шошгололтод дараах
шаардлагыг тавьдаг:
1. Барааг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа
2. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр
3. Цэвэр бохир жин, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар
4.Орц, найрлага, тэжээллэг чанар
5.Хадгалах нөхцөл, хэрэглэх арга, заавар, гаж нөлөө, хориглох заалт
6. Хүнсийг үйлдвэрлэгч, савлагч, түгээгч, импортлогч, борлуулагчийн нэр, хаяг, үйлдвэрлэсэн улсын нэр
7. Гаж нөлөө, хориглох заалт
Бүтээгдэхүүний зураасан кодны тайлбар:
Хяналтын оронг тооцоолох:
Жишээ нь: 8651234567894 гэсэн кодтой бараа байя гэж бодъё.
1. Тэгш байрлалд байгаа тоонуудыг түүвэрлэн авч хооронд нь нэмнэ. 6+1+3+5+7+9 = 31
2. Гарсан нийлбэрийг 3-аар үржүүлнэ. 31*3 = 93
3. Хяналтын оронг /сүүлийн нэг оронтой тоо буюу 4/ оруулж тооцохгүйгээр сондгой байрлалд байгаа тоонуудыг нэмнэ. 8+5+2+4+6+8 = 33
4. 2 ба 3-р заалтаар гарсан тоонуудыг нэмнэ. 93+33 = 126
5. Гасан хариуны хамгийн сүүлчийн нэгжийн оронг 10-аас хасна. 126 гэсэн тооны хувьд сүүлчийн нэгжийн орон нь 6 тул ялгавар нь 4 байна.
Энэ 4 гэсэн тоо нь дээрх зураасан кодын хяналтын дугаарын хамгийн сүүлчийн 4 гэсэн тоотой тохирч байгаа нь энэ бүтээгдэхүүн GS1 нийгэмлэгийн стандарт код ашигладгийг гэрчилнэ.
Энэ аргаар сүүлчийн оронг тодорхойлон жишиж үзэхэд зураасан кодын сүүлчийн оронгийн тоотой тохирохгүй байвал уг бүтээгдэхүүний дугаарыг хуурамчаар үйлдсэн байна гэж ойлгож болно.
Хүнсний нэмэлт:
Хүнсний нэмэлт гэж хүнсний бүтээгдэхүүнд амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийг өвөрмөц чанартай болгон, хадгалах хугацаа болон үйлдвэрлэлийн технологи ажиллагааны хугацааг хурдасгах зорилгоор хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад зориудаар нэмдэг байгалийн болон химийн гаралтай бодисуудыг хэлнэ.
Хүнсний бүтээгдэхүүний шошгод хүнсний нэмэлтийг:
1. <E> үсгийн дараа тоо бичиж тэмдэглэнэ.
2. <E> үсгийн оронд хүнсний нэмэлтийг нэрээр бичнэ.
Бүтээгдэхүүний шинэхэн сэтгэл татам байдал нь чухамдаа нэмэлтүүд буюу эмульгаторууд, өтгөрүүлэгчүүд, будагч, нягтруулагч, цэлцэгнүүр хэлбэртэй болгогч, гялгар болгогч, нөөшлөгч, хугацааг уртасгагч хүнсний нэмэлтүүдийг ашигласнаар бий болдог.
Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл нь Монгол эсвэл Англи, Орос хэлний аль нэгээр бичигдсэн байна.
ЭКСПОРТ ИМПОРТЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС