Азийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогддог \”Прокон-2016” програмчлалын олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон ШУТИС-ийн МХТС-ийн оюутнууд тэргүүн байр эзэлжээ.
Тус олимпиад энэ сарын 5-9-ний өдрүүдэд Япон улсын Тоба хотноо зохион байгуулагдсан юм.
МХТС-ийн баг Монгол улсад болсон шалгаруулалтад тэнцсэнээр уг олимпиадад оролцох эрхээ авсан аж.