Шадар сайд С.Амарсайхан Сар шинийн баяраар бөхийн барилдаан болохгүй гэв.
Тэрээр “Бөхийн холбоо, орон нутгийн иргэдээс үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах нь зөв гэсэн саналаа бидэнд хүргүүлсэн. Харин УОК шаардлагагүй гэж үзсэн. Цол хэргэм олгохгүй, бөхчүүд энэ шийдвэрийг ойлгон хүлээн авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Бид болгох талаас нь судалсан ч бүх нийтийн хорионы үеэр шаардлага байхгүй гэж холбогдох байгууллагын саналд үндэслэн шийдсэн” гэв.