Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээллийг хүргэж байна.
Хоёрдугаар сарын 04-ний 11:00 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд шинээр 31/16960 хүнд шинжилгээ хийсэн/ хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1890 боллоо.
Үүнээс дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1380 байгаа бол нийслэл хотод нийт 1054 тохиолдол бүртгэгдээд байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эгзэгтэй цэгийн 234 хүнээс шинжилгээ хийхэд хоёр хүнээс илэрсэн нь Амгалан амаржих газрын сургалтын ажилтан болон төрсөн эмэгтэй байна.
Зөвхөн өчигдөр ойрын хавьтал 250 хүнийг илрүүлж тусгаарлалаа. Амгалан амаржих газрын ойрын хавьтлын тандалтууд үргэлжилж байна. Хоёрдагч хавьтлын тоо 288-аар нэмэгдсэн.
Нийт ойрын хавьтлуудын 21 хувь нь халдвар авч байна.
Мөн Монгол шир ХК-ийн 18 хүнээс халдвар илэрсэн ба тэдгээр хүмүүсийн гэр зургаан дүүргийн 12 хороонд байна.
Шинээр 6 хүн эдгэрч дараагийн сувилалд шилжсэнээр нийт эдгэрсэн хүний тоо 1398 боллоо. Одоогоор дөрвөн нас баралт бүртгэгдээд байна.
Улаанбаатар хотод одоогийн байдлаар 10 голомт идэвхтэй байна. Зарим голомтын эх нь тодорхой бус байна. Үүнд:
- Амгалан амаржих газар
- Монгол шир ХК
- GP Tower
- Сонгино хайрхан дүүргийн супермаркет
- Бэлхийн гудамж
- Баянзүрх дүүргийн нийтийн байр
- Сүхбаатар дүүргийн нийтийн байр
- Нүүдэлчин цайны газар зэрэг багтана.
Өчигдөр: Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах арьс ширний үйлдвэрийн 18 ажилтан болон Батлан хамгаалахын их сургуультай холбоотой 5 хүнээс халдвар илэрсэн.
Сүүлийн үед нэг өдөрт илрэх тохиолдлын тоо буурахгүй байгаа тул энэ сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдалд шилжиж нийслэлийн өрх бүрийн насанд хүрсэн нэг хүнээс шинжилгээ авахаар болсон юм.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 3-ны 11:00 цагийн мэдээллээр нийслэлд шинээр 27 тохиолдол илэрч нийт батлагдсан тохиолдол 1859 болсон.