Саяхан Төв аймагт хувиараа алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдаж амиа алдсан. Өнгөрсөн долоо хоногт мөн ийм хэрэг гарсан. Өчигдөр Баганхангай дүүрэгт мөн ийм харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны \”Өндөр толгой” овооны урд энгэрт хувиараа алт олборлож байсан хүн өчигдөр орой шороонд дарагджээ. Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Ш /37 настай, эрэгтэй/ шороонд дарагдан осолдсон цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.