Австралийн Мелбурнийн ойгоос олдсон хониноос 35 кг ноосыг нь авч “шинэ амьдрал” бэлэглэжээ.
Хонины ноос нь хэт их ургаж, хоорондоо зууралдаж, дагтаршсанаас бие нь хүндэрч нүдийг нь хаагаад байжээ. Чихэнд нь шошго зүүж байснаас харахад уг хонь тэжээвэр байсныг илтгэх бөгөөд ноосыг нь олон жилийн өмнө авч байсан аж.
Хонийг Викториа мужийн Edgar’s Mission амьтан хамгаалах ТББ-ын сайн дурын ажилтан олж, Баарак гэж нэрлэжээ. Ноосыг нь хяргах явцад навч, мөчир, шавжнууд гарч ирсэн байна. Ноосыг нь авсны дараа хонь тааруухан алхаж байсан ч туурай нь гэмтэж бэртээгүй байжээ. Мөн маш их ядарч туйлдсан байсан гэнэ.